Дорноговь аймаг 46.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-12 16:35:50

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг энэ жил худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө 46.4 тэрбум төгрөгийн 105 төсөл арга хэмжээ тусгажээ.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 34,0 тэрбум төгрөгийн 86 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд төлөвлөгөөний явц 82 хувийн биелэлттэй байгаа аж.

Томоохон бүтээн байгуулалтаас дурдвал Сайншанд сумын дөрөвдүгээр багт бага сургууль үргэлжлүүлэн барих, гурав, дөрөвдүгээр багт Иргэдийн хөгжлийн төв, зарим суманд спорт цогцолбор барих, авто зам шинэчлэхээс гадна хөдөөгийн сумд руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ