Нетаньяхугийн нам парламентад 36 суудал авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-12 11:03:44

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилд мягмар гарагт болсон парламентын сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дууссаны дараа Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тэргүүлдэг "Ликуд" нам 120 суудалтай Кнессетэд /парламент/ 36 суудал авсан байна. Энэ тухай Израилын “Kan” төрийн радиогоор мэдээлжээ. 


“Ликуд” намын гол өрсөлдөгч болох Израилын армийн Жанжин штабын дарга асан Бени Ганцын төв үзэл баримтлагч "Кахоль-Лаван" эвсэл 35 мандат авсан байна. Хэт шашины талыг баримтлагч ШАС болон "Яхадут ха-Тора" нам парламентад найм болон долоо, зүүний "Авода" нам зургаан суудал авчээ. Израилын Батлан хамгаалах сайд асан Авигдор Либерманы “Манай гэр-Израил” нам тав, “Барууны намуудын холбоо” эвсэл мөн таван суудал авсан байна.


"Кахоль Лаван" эвслийн удирдагчид болох Бени Ганц, Израилын Сангийн сайд асан Яир Лапид нар сонгуульд ялагдсан гэдгээ бүр лхагва гарагт хүлээн зөвшөөрчээ.


Холбоотой мэдээ