ГХ-ны сайд Д.Цогтбаатар "Мобиком" корпорацийн дата төвтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-11 19:00:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр мэдээлэл, холбооны оператор “Мобиком” корпорацийн шинэ Дата төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ноднин 10 дугаар сард ашиглалтад оруулсан тус төвд мэдээлэл, технологийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулжээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Энэ төвтэй танилцсанаар, цаашид шинээр дата төв байгуулах нь ямар үр ашигтайг олж харлаа. Манай улс өөрийн болон гадаад сүлжээгээр дамжин өнгөрч байгаа мэдээллийн аюулгүй байдлаа хангах ёстой. Энэ тал дээр шийдвэр гаргах, бодлого боловсруулагчид дээд зэргээр анхаарч, дэмжих хэрэгтэй” хэмээн онцлов.

Мобикомын дата төв ашиглалтад орсноор, тус компанийн үйлчлүүлэгчдийн цахим мэдээлэл аюулгүй хадгалагдах боломж бүрдэж байна.



Тус корпораци олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 стандарт мөрдөн ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ