Эрүүл мэнд, спортын салбарын гавьяатуудад хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-03-22 17:38:48

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүл мэнд спортын салбараас долоон хүн гавьяат цол хүртсэн билээ. Өнөөдөр эдгээр алдартнуудаа Монгол улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон бусад холбогдох албаны хүмүүс  хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Гавьяат цол хүртсэн алдартнуудаа  хүндэтгэн хүлээн авч баяр хүргэн яамны хүндэт дэвтэрт бичиж, салбарын түүхэнд тэмдэглэн алдаршуулдаг уламжлалтай.

Хүний гавьяат эмч, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Мэс засгийн тасгийн их эмч Ц.Нармандах, Хүний гавьяат эмч,  Ачтан эмнэлгийн зөвлөх эмч Г.Тогтох, Эрүүлийг хамгаалахыг гавьяат ажилтан, Монголын паралимпийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Хоролсүрэн, Гавьяат тамирчин ШШГЕГ-ын харьяа Сүлд спорт хорооны тамирчин Т.Батчимэг, Монгол улсын нисэх загварын спортын шигшээ багийн тамирчин М.Гонгор, Тулааны Шандас клубын тамирчин Ж.Нарантунгалаг, Гавьяат дасгалжуулагч, ЭМСЯ-ны харьяа БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан нарын гавьяатыг ийнхүү алдаршуулан батламжийг нь гардуулан өглөө.

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар тэдэнд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ