Гамшгаас хамгаалах сургуулилтад оролцоогүй бол торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 16:41:40

Гамшгаас хамгаалах сургууль дадлагад орoлцоогүй, зарласан мэдээллийг дамжуулаагүй өөрөөр хэлбэл үүргээ биелүүлээгүй бол ААН байгууллагыг 100000-150000, албан тушаалтныг 30000-60000, иргэнийг 10000-25000 төгрөгөөр торгохоор гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан байдаг гэж аймгйин онцгой байдлын газрын удирдлага мэдэгдлээ.

Ингэж мэдэгдэхийн учир нь энэ оны энэ сарын 24-ний өдрийн 16 цагт улс орон даяар зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургууль хийх юм байна.

Монгол Улсын засгийн газрын  2011 оны 339-р тогтоолыг хэрэгжүүлэх журмын дагуу жил бүрийн  гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16  цагт улс орон даяар зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургууль хийхээр заажээ. Өөрөөр хэлбэл аливаа гамшиг осол болсон буюу болзошгүй үед мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр иргэдийн амь нас,эд хөрөнгийг хамгаалах,үүсч болзошгүй эрсдлийг бууруулах,урьдчлан сэргийлэх, иргэдийг тогтоосон тохиогоор ажиллуулж сургах,бэлэн байдлыг хангах зорилгоор зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургууль хийгддэг аж.

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага,зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулсанаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орох юм байна.

                                                                                                Архангай аймаг.Л.Булган

 

Холбоотой мэдээ