Шинжлэх ухааны доктор Б.Базылханы нэрэмжит монгол хэлний олимпиад зохион байгууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-06 21:27:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, монгол, түрэг судлаач эрдэмтэн Б.Базылхан агсны нэрэмжит монгол хэлний олимпиадыг энэ сарын 5-нд Өлгий сумын дөрөвдүгээр бүрэн дунд сургуульд зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сурагчдын монгол хэлний боловсролыг сайжруулах, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг дээшлүүлэх зорилгоор явуулсан уг олимпиадад аймгийн төв болон хөдөө сумдын сургуулиудаас 6-12 дугаар ангийн 150 орчим хүүхэд оролцлоо. 

Дашрамд дурдахад, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар дээрх олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтож, шаардагдах санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн юм. 

Холбоотой мэдээ