Жүжигчин Булдаковын шарилыг Монголоос эх орон руу нь илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-04 16:03:40

УЛААНБААТАР. /RIA Novosti/. Лхагва гарагт шилжих шөнө Монгол Улсад нас барсан ОХУ-ын жүжигчин Алексей Булдаковын шарилыг эх орон руу нь илгээсэн байна. Энэ тухай Монголын нийслэл Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яам /ЭСЯ/ мэдээлжээ.


ОХУ-ын ЭСЯ-наас өмнө нь мэдээлснээр, тэрбээр зүрхний архаг дутагдлын улмаас нарсан байна. Жүжигчнийг сүүлчийн замд нь үдэх ёслол "Дом кино" Москвагийн кино урлагийн уран бүтээлчдийн клубт болох бөгөөд өдөр, цагийг дараа нь мэдэгдэх аж.


Алексей Булдаков 1951 оны гуравдугаар сарын 26-нд мэндэлжээ. Тэрбээр 1969 онд А.П.Чеховын нэрэмжит Павлодарын драмын театрын дэргэдэх Залуучуудын театрын сургуулийг дүүргэжээ. Павлодар, Томск, Рязань хотын театруудад, мөн "Беларусьфильм" кино студийн театрт ажиллаж байв.  Булдаков “Үндэсний ан агнуурын онцлог” болон “Үндэсний загас агнуурын онцлог” кинонд бүтээсэн генерал Иволгины дүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөрчээ. Алексей Булдаков 2009 онд Ардын жүжигчин цол хүртсэн байна.


Холбоотой мэдээ