“Баянмонгол” чуулгын хөгжмийн зэмсгийг шинэчлэх мөнгө гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-03 20:03:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан, тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах 250 сая төгрөгийг Ерөнxий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө.


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн юм. “Баянмонгол” чуулга 1990 оноос xойш хөгжмийн зэмсгийн шинэчлэл хийгээгүй байна. Нийт хөгжмийн зэмсгүүдийн дийлэнx нь 1980 оны үед гадаадын хамтлагуудын хэрэглэж байсан хуучин зэмсгүүд болон анхан шатны сургалтад зориулсан хөгжмийн зэмсгүүдээс бүрддэг байна. 


Харин шинээр авах хөгжмийн зэмсгүүдийг ямар ч оркестрын түвшинд тоглох боломжтойгоос гадна хөгжимчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай байхад анхаарах юм байна.

Холбоотой мэдээ