Хамтран ажиллахыг АНУ, ОХУ-д НҮБ уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-22 11:34:43

НҮБ. /TASS/. Сирийн гал зогсоох дэглэмийг дэмжихэд хамтран ажиллахыг тус улсын мөргөлдөөнд оролцогч талууд болон АНУ, ОХУ-д уриалж байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак мэдэгдэв.

Сирийн гал зогсоох дэглэмийг аль болох урт хугацаанд үргэлжлүүлж, хамтран ажиллахыг тус улсын мөргөлдөөнд оролцогч талууд, батлан даагчид болон бусад талд уриалж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Сирийн гал зогсоох дэглэмийг хянах саналд АНУ хариу өгөхгүй бол уг дэглэмийг системтэйгээр зөрчиж байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг ОХУ энэ сарын 22-ноос дангаараа хүч хэрэглэж эхлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын Жанжин штабын Үндсэн ажиллагааг удирдах төвийн тэргүүн Сергей Рудской даваа гарагт мэдэгдсэнд Фархан Хак тайлбар хийсэн байна.

Тэрбээр, ОХУ хоёрдугаар сарын 25-нд гал зогсоох дэглэмтэй холбогдох саналыг илгээсэн. Москвагийн дэвшүүлсэн саналыг нарийвчлан хэлэлцэхэд Вашингтон бэлтгэлгүй байсныг Иорданы нийслэл Амман хотод энэ сарын 18-нд болсон ОХУ-АНУ-ын зөвлөгөөн харуулж байна гэж мэдэгджээ. Хоёрдугаар сард ОХУ, АНУ-ын тохиролцсон Сирид гал зогсоох дэглэмийг зөрчиж байна гэж ОХУ-ын тал мэдэгдсэн тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби дурдаад, АНУ-ын талын дэвшүүлсэн саналуудын тухай ярихаас татгалзсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ