Хятадад үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 5 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-30 13:55:44

БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 5 хүн амь үрэгдсэн тухай орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.


Дэлбэрэлт Цинжоу хотын нэгэн хувийн үйлвэрийн цехэд болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас цехийн гадаа байсан 3 хүн хөнгөн бэртэл авсан байна.


Цагдаа нар үйлдвэрийн эзнийг баривчлан саатуулаад байгаа аж. Урьдчилсан мөрдөн шалгалтын явцад шингэрүүлсэн хий алдагдсаны улмаас осол гарсан байж болзошгүй байна. 

Холбоотой мэдээ