Орос, Венесуэлийн хамтын ажиллагаанд бусад улс санаа зовох ёсгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАРАКАС. /TASS/.
Орос, Венесуэлийн эрх баригчдын цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь бусад улс
орны санаа зовох зүйл биш юм хэмээн Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир
Падрино Лопес өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.
"Оростой өрнүүлэх
цэрэг-техникийн хамтын ажиллагааны харилцаагаа манай улс дэмждэг нь хэнд ч нууц
биш бөгөөд Оросын цэргүүдийн айлчлал шуугиан тарьжээ. Хоёр улсын хамтран ажиллах явдалд хэн ч түгших ёсгүй юм” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа
дамжуулан тэмдэглэжээ.
Бусад улсын зэвсэгт
хүчнийг Венесуэлд байрлуулах явдлыг манай улс бүс нутагт аюул занал учруулж буй
явдал гэж ойлгох болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн туслах Жон Болтон өмнө нь мэдэгдсэн
юм.
“El Comercio” сонины
мэдээлснээр, Оросын цэргийн албан хаагчдын сууж явсан Ан-124, Ил-62 нисэх
онгоцнууд энэ сарын 23-нд Каракас хотод иржээ. Хожим нь энэ талаар Венесуэлийн
Үндсэн хуулийн ассамблейн дарга Дьосдадо Кабельо батлан мэдэгдсэн
байна.