"Баялаг Налайх" ХК-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-28 20:17:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 178,129,607 төгрөгийн үнийн дүн бүхий 759 542 ширхэг хувьцаа арилжив.  


Тодруулбал, найман хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурав. Харин дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баялаг Налайх" ХК-ийн BNB хувьцаа 11.4 хувиар хамгийн сайн өссөн бол, "Стандарт Агрикалчер Групп" ХК-ийн  SOH хувьцаа 10.71 хувиар  хамгийн их унав.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.24 хувиар өсөж, 20878.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд төгрөг боллоо.


Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ