Шархдаж өлссөн баавгай хоёр хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-28 14:16:37

ОТТАВА. /BBC/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард шархадсан, өлсгөлөн гриззли баавгай нэгэн эмэгтэй болон түүний нярай охин руу дайрч, амийг нь хөнөөсөн байна. Энэхүү харамсалтай явдлын тухай Канадын Юкон нутаг дэвсгэрийн хүн амины хэрэг мөрдөгч лхагва гарагт олон нийтэд мэдээлжээ.  


“Амиа алдагсад нь 37 настай Валерие Теорет болон түүний 10 сартай охин Адель Рошолт нар байсан. Баавгайн гэнэтийн дайралтаас урьдчилан сэргийлэх боломж В.Теоретод гараагүй байж магадгүй” гэж Юкон нутаг дэвсгэрийн эрх баригчид мэдээлсэн байна.


Уг гриззли баавгайг В.Теоротын хамтран амьдрагч Гермунд Рошолт буудан хөнөөсөн ба тэрбээр тоглоомонд зориулан урхи тавихаар явсан байсан аж.


Дээрх явдал нь Канадын хойд нутагт маш ховор гардаг байсан гриззли баавгай дайралтаас жилийн бүх цаг үед болгоомжлохыг оршин суугчдад анхааруулжээ. Учир нь энэ төрлийн баавгай 11 дүгээр сараас хавар хүртэл ичээндээ ордог байна. 


Юкон нутаг дэвсгэрт 1996 оноос хойш гриззли баавгай хүн рүү дайрч, аминд нь хүрсэн явдал гурван удаа гарч байжээ.


Рошолтын гэр бүл Юкон нутаг дэвсгэрийн нийслэл Уайтхорс хотоос хойд зүгт 400 орчим километр зайд оршдог Мейо тойргийн зүүн хойд хэсэгт жижиг байшинд 2015 оноос хойш амьдарч байжээ. . 

Холбоотой мэдээ