Бодибилдингийн спортоор анхны “Гавьяат тамирчин” төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-21 16:12:57

Бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан Ж.Нурлан Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ.

Манай улсад 1990 оноос анх гараагаа эхэлсэн бялдаржуулах буюу Бодибилдингийн спортын түүхэнд анхны "Гавьяат тамирчин"-аар ийнхүү Ж.Нурлан өөрийн ур чадвар, уйгагүй хөдөлмөрийн шимээр хүртэж байна. Тэрбээр 1990 онд Монголд анх удаа зохион байгуулж байсан "Сайхан залуу" тэмцээнээс спортын гараагаа эхэлж байжээ. Тэрбээр, маргааш “Монгол Улсын гавьяат тамирчин” цол тэмдэгээ 11:00 цагт Төрийн ордонд гардан авах юм.

Холбоотой мэдээ