Нийслэлийн сурагчдын амралт ирэх сарын 6-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-26 13:35:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“  тушаалын дагуу Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт ирэх сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ.


Харин хөдөө орон нутгийн сургуулиуд энэ сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амрах юм. Гэхдээ газар зүйн бүс, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран улирлын амралтыг долоо хоногийн өмнө эхэлж болно хэмээн уг тушаалд заажээ.

2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хуваарьт салбарын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг сар гаруй үргэлжилсэн билээ.

Холбоотой мэдээ