Иранд үерийн улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-03-26 13:20:41

ТЕХРАН. /BBC/. Ираны өмнөд нутагт үерийн гамшиг нүүрлэсний улмаас 19 хүн амиа алдаж, наад зах нь 100 хүн гэмтсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлэв.


Нийгмийн сүлжээнд тархсан гэрэл зураг, дүрс бичлэгүүдээс үзэхэд, их хэмжээний шавартай ус Шираз хот руу түрэн орж ирсэн байна. Түүнчлэн хотын иргэд гэрлийн шонгууд болон машинууд дээгүүр дамжин явж буй нь харагджээ. Шираз хотод хамгийн олон хүн амь эрсэдсэн юм. 


Ираны эрх баригчдын мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахаар холбогдох албаны ажилтнууд ажиллаж байгаа аж. Байгалийн гамшигт үзэгдэл Наурызын баярын амралтын үеэр болсон тул тухайн үед Засгийн газрын агентлагууд ажиллаагүй байжээ.


Ираны хойд болон зүүн нутгуудаар ойрын хэдэн өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг тус улсын цаг уурын мэргэжилтнүүд анхааруулаад байна.


Үерийн түгшүүрийг тус улсын бараг бүх мужид зарласны дунд нийслэл Техран хот багтаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ