Холливудын зөвлөх болон нэрт жүжигчид анх удаа ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Хануй фильм” Төрийн бус байгууллагаас “Кино урлагийн нэгдсэн форум”-ыг тавдугаар сарын 1-7-ны өдөр Улаанбаатарт зохион байгуулах болсноо мэдээллээ. Энэ форумд гадаадын 16 зочин буюу Холливудын “А” зэрэглэлийн, дэлхийн дахинаа нэрд гарсан кино жүжигчин, найруулагч, зураглаач, продюсер зэрэг уран бүтээлч ирэх аж.
“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмын хүрээнд дээрх форум болох бөгөөд Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирэх нь "Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах боломж юм" хэмээн зохион байгуулагчид онцолж байв.
Зочдын дунд Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн мэргэжлийн зөвлөх багш Ивана Чаббак хүрэлцэх ирэх аж. Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг жүжигчидтэй уулзалт хийж, кино зохиол, найруулга, зураглал, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө тавилт, хуулийн орчин сэдвээр сургалт ярилцлага өрнүүлж, үзэсгэлэн гаргана. Мөн "Лос-Анжелес таймс"-аас эрхлэн гаргасан "Дүр бүтээх увдис" номын нээлт ч болох юм байна.
“Хануй фильм” Төрийн бус байгууллага уг наадмыг цаашид хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.