БНСУ-ын Ерөнхий сайд айлчлах үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-25 18:24:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад энэ сарын 25-27-нд айлчлах бөгөөд энэ үеэр, зарим зам, гудамжийг хаах тул, иргэд, жолооч нар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн алба уриалав.


Тодруулбал, Нисэх, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг тодорхой цагт түр хугацаагаар хязгаарлах бөгөөд тухай бүрт нь Тээврийн цагдаагийн албан ёсны хуудас, хэвлэл мэдээллээр мэдээлэх юм байна.

Холбоотой мэдээ