Аврагчид 411 удаа шүхрээр буух сургууль хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-25 10:17:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбарын алба хаагчид Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэгийн талбайд өнгөрсөн амралтын өдөр шүхрээр буух, аврах дадлага сургууль хийв.



Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлагад 34 алба хаагч хамрагдаж, МИ-171Е нисдэг тэргээр 29 шүхэрчин, аврагч 411 удаа шүхрээр бууж, дадлага туршлагаа ахиуллаа.


Мөн таван шинэ алба хаагч 15 удаа шүхрээр амжилттай бууж шүхэрчин-аврагчаар дадлагажсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Холбоотой мэдээ