Төрийг удирдахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлнэ

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:30:54

Дорнод аймгийн нийгэм, улс төр мэдээллийн тогтмол хэвлэл “Дорнод” сонин, Үндэсний мэдээллийн сүлжээ “Эх орон 21” сайт, “Дорнод ТВ” хамтран Дорнод аймгийн “Шилдэг 50 улс төрч”-ийг шалгаруулна.

“Шилдэг улс төрч”-ийг шалгаруулах төсөл нь 2015 оны 8 дугаар сарын 01-нээс 2015 оны 11 сарын 25 хүртэл 4 сарын хугацаанд 6 үе шаттайгаар хэрэгжиж дүнгээ гаргана. Төрөө байгуулах, төрийг удирдахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд төслийн гол зорилго оршино.

Улс төр нийгмийн амьдралд шинээр орж ирж байгаа залуу үеийг олонд таниулах тэднийг тодруулах, сурталчлахад энэ төсөл жинтэй хувь нэмэр оруулна. “Шилдэг 50 улс төрч” шалгаруулах төсөл нь Монгол Улсын 21 аймаг, бүх суманд нэгэн зэрэг хэрэгжиж байгаагаараа онцлогтой. Төслийн Ерөнхий зохион байгуулагчаар “Эх орон 21” сайт, орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо ажиллаж байна. Аймаг бүрт төслийг хэрэгжүүлэх дэд хороо ажиллах бөгөөд үндэсний хэмжээнд нэгдсэн нэг удирдламжийн дагуу зохион байгуулна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд