“Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага”-ыг шалгаруулна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-03-20 23:15:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын явц, нэгдүгээр шатанд хийсэн ажлын дүнг танилцуулах сургалт Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт боллоо.

Сургалтад тус аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын хүнсний эрүүл ахуйн асуудал хариуцсан эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагчид, ХХААГ, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд оролцлоо.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяныг орон нутагт зохион байгуулах ажлын хэсэг Засаг даргын захирамжаар батлагдсан бөгөөд тэд ажлын төлөвлөгөөгөө гарган хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Аяны хүрээнд энэ оны 10, 11 дүгээр сард аянд хамарсан аж ахуйн нэгжүүдээс 13 шалгуур үзүүлэлтийн дагуу 7 номинацаар шилдгүүдийг шалгаруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах гэнэ. Үүнд, “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”, “Давс багатай махан бүтээгдэхүүн”, “Давс багатай нөөшилсөн ногоо”, “Давс багатай хоол”, “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”, “Давс багатай хоол үйлдвэрлэгч”, “Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага”-ыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах юм.

Холбоотой мэдээ