Америкийн дипломатчид бүгд Венесуэлийг орхин явжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-15 14:40:20

ВАШИНГТОН. /РИА Новости/. Америкийн бүх дипломатч Венесуэлийг орхин явсан хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.


“Америкийн дипломатчид үүрэгт ажлаа өөр газраас гүйцэтгэж, Венесуэлийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх цувааг удирдахад тусалж, бурангуй дэглэмийг эсэргүүцэж буй ардчиллыг баримтлагчдыг дэмжих болно” хэмээн Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ