БНАСАУ-ыг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг танилцуулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-13 16:44:58

ТОКИО. /NHK/.  Японы Засгийн газар БНАСАУ-ын нөхцөл байдлыг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг энэ онд НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлд танилцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Энэхүү тогтоолын төслийг Японы эрх баригчид өмнө нь олон жил тасралтгүй танилцуулдаг байжээ. Энэ талаар Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдсэн байна.


“БНАСАУ-ын эргэн тойронд үүссэн нөхцөл байдалд бид цогц дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм байр суурьтай болов” хэмээн тэрбээр хэлжээ.


БНАСАУ-ын эрх баригчдын үйлдлийг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг Японы эрх баригчид Европын Холбоотой хамтран НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөл рүү 2008 оноос хойш тасралтгүй явуулсан байна.


"Японы Засгийн газар баримт бичгийг дэмжих бодолтой байгаа хэдий ч баримталж буй хатуу байр сууриа зөөллөж байгааг БНАСАУ-ын эрх баригчид үнэлнэ гэж үзэж байна" хэмээн "NHK" телевиз мэдээлсэн байна. Хүний эрхтэй холбоотой нөхцөл байдлын талаар худал мэдэгдэл тарааж, улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн БНАСАУ өмнө нь Японы эрх баригчдыг хэд хэдэн удаа зэмлэн буруушааж байсан юм. 

Холбоотой мэдээ