Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-08 23:19:30

Ховд /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Байгаль орчны салбарын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Зорилтот бүлгийн эмэгтэйд туслах сайн үйлсийн аян” зохион байгуулжээ.

Тус аянд салбарын 20 гаруй мэргэжилтэн нэгдэж, Жаргалант сумын Хайрхан багийн иргэн дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Б.Батсайханд дэмжлэг үзүүллээ.

Тус зөвлөлийн гишүүд иргэн Б.Батсайханы амьдралын нөхцөл байдалтай танилцаж, өрхийн хэрэгцээнд тулгуурлан зарим эд материалыг гардуулан өгсөн юм.     

Б.Батсайхан нь 5-20 насны 4 хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ хоёр зээ, хүргэний хамт айлын хашаанд, 4 ханатай гэрт амьдарч байна. Тэрбээр өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тулгамддаг олон асуудлын талаар ярьж, ялангуяа хөдөлмөр эрхлэлтэд анхаарах нь чухал байгаа гэв.  

 


Холбоотой мэдээ