Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2020 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаанд оролцохгүй. Энэ тухайгаа тэрбээр “News 12” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“Би сонгуульд өрсөлдөхгүй, гэхдээ ажлаа үргэлжлүүлнэ, итгэл үнэмшлээ хамгаална” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хэлжээ.
Хиллири мөн муж улсын захирагчид эсвэл Нью-Йорк хотын даргад нэрээ дэвшүүлэхгүй гэдгийг мөн мэдээлжээ. “Намынхаа ажилд туслахын хажуугаар би зохиолч, идэвхтэн, эмээгийнхээ ажлыг хийх дуртай” гэж тэрбээр ярьсан байна.
2020 оны сонгуульд Клинтонтой “тулалдахыг” хүсэж байсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улстөрч эмэгтэйг ийм шийдвэр гаргасны дараа мэдэгджээ.