Цоохор ирвэсийн арьс тээвэрлэсэн этгээдийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-04 18:22:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид нэн ховор цоохор ирвэсийн арьс, гавлын яс тээвэрлэж явсан иргэнийг өнгөрсөн пүрэв гарагт илрүүлжээ.


Харьяаллын дагуу эл хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг үүсгэн, шалгаж байгааг Мөрдөн байцаах албанаас мэдээллээ.


Цоохор ирвэсийг 2000 онд Монгол Улсын амьтны  аймгийн тухай хуулийн 7.1-д нэн ховор амьтны зэрэглэлд багтаасан бөгөөд зөвшөөрөлгүй агнасан бол, 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Холбоотой мэдээ