Баян-Өлгийн нутгаар энэ сард салхи шуургатай байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-01 17:19:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар энэ сард агaaрын дундаж температур 6-11 градус хүйтэн буюу нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дундаж орчим, бусад хэсгээр дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.  

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх аж. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст дулаарч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөв ажиглагджээ.

Тухайн сард орох хур тунадасны хэмжээ  уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхины хувьд нэгдүгээр арав хоногийн сүүлчээр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе  ба сүүлээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, түр зуур 24-28 м/с хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурах ажээ.

Холбоотой мэдээ