ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-22 16:46:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Оросын цэргийн нэрт жанжин, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв.



ОХУ-д эх орончдын өдрийг маргааш тэмдэглэхтэй холбогдуулан хөшөөнд хүндэтгэл илэрхийлсэн бөгөөд хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлснээр ёслол эхэлсэн юм.


Хүндэтгэлийн ёслолд ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовоос гадна Беларус Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.В.Чепурной, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгч, ЗХЖШ-ын удирдлага, бусад албаныхан оролцлоо.


Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн нь ОХУ болон Монгол Улсын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, хоёр орны ард түмний найрамдлын нэгэн алтан хуудас болон мөнхөрсөн билээ.

Холбоотой мэдээ