Аймгийн төвөөс мал гаргах асуудлыг иргэд дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-22 14:36:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Малыг хотын төвөөс гаргах ажилд иргэн таны оролцоо” хэлэлцүүлгийг Баруун-Урт сумын ЗДТГ-аас ОНӨҮГ-тай хамтран зохион явууллаа. Хэлэлцүүлэгт мал бүхий иргэдийн төлөөлөл оролцон холбогдох газрын удирлагуудтай санал хүсэлтээ солилцон хэлэлцсэнээр энэ асуудлыг дэмжиж, аймгийн Засаг даргаар захирамж гаргуулахаар шийдвэрлэлээ.


Баруун-Урт суманд мал бүхий 75 иргэний 700 гаруй мал байгаа бөгөөд эдгээрээс 300 гаруй нь адуу байна. Өдөрт 100 гаруй мал ямар ч хариулгагүйгээр хотын төвөөр тогтмол бэлчиж байна. Эдгээр мал нь орон сууцны хорооллуудын дундах хогийг тараах, ингэснээр малаас хүнд дамжих халдварт өвчин үүсгэх, ногоон байгууламжийг сүйтгэх зэргээр сумын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа учир малыг хотын төвөөс гаргах асуудал нэн чухал байгааг зохион байгуулагчид онцолж байсан юм. 

Холбоотой мэдээ