Идлиб мужид гарсан дэлбэрэлтийг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-20 12:33:50

ВАШИНГТОН. /Anadolu/. Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн олон энгийн иргэний аминд хүрч, шархдуулсан дэлбэрэлтүүдийг НҮБ зэмлэн буруушаасан байна. Энэ тухай НҮБ-ын хэвлэлийн албаны төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.


“Даваа гарагт Идлиб мужийн “аль-Кусор” дүүрэгт болсон хоёр дэлбэрэлтийн улмаас наад зах нь 17 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархадсаны дунд энгийн иргэд болон тусламжийн сайн дурын ажилтнууд байсан” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн албаны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.


Мөн тэрбээр, энгийн иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулж, эмнэлэг зэрэг иргэний барилга байгууламжуудыг сүйтгэхээ зогсоохыг сөргөлдөгч бүх талуудад уриалсан байна.


Ташрамд дурдахад, Идлиб мужид сөргөлдөөний улмаас нийт 130 сургууль түр хаагдаж, 50 мянга орчим хүүхдийн үндсэн эрх зөрчигдөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ