Монголын түүхийн кабинеттэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-19 16:10:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль Монголын түүхийн кабинеттэй боллоо. Нээлтийг хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулж багш сурагчид болон орон нутгийн удирдлагын төлөөлийг урьж кабинетаа сурталчилсан байна.

Аймгийн орон нутгийн 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан түүхийн кабинетэд Монголын түүхийн бодит эх сурвалжууд, хүүхдийн түүх судлах сонирхлыг төрүүлэхүйц түүхэн сэдэвт романууд хийгээд багшийн гарын  авлагууд болон  орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг байрлуулжээ.

Эх   түүхээ судлах, хойч үедээ таниулан сурталчлахад түүхийн кабинет томоохон үүрэг гүйцэтгэнэ  хэмээн сургуулийн багш нар онцлов. Сайншандын хоёрдугаар сургууль өмнө нь монгол хэлний жишиг кабинет нээн ажиллуулж байв. 

Холбоотой мэдээ