Ш.Абэ АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-19 16:04:47

ТОКИО. /Kyodo/. АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэхээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ойрын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярина.


“Дээд хэмжээний уулзалт болохын өмнө Д.Трамптай нягт харилцаа холбоотой байхын тулд би түүнтэй утсаар ярина” хэмээн Ш.Абэгийн хэлснийг “Киодо” агентлаг мэдээлжээ. БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудалтай холбогдуулан тэрбээр, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай биечлэн уулзахад бэлэн байгаагаа дахин онцлон тэмдэглэжээ.  


АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханой хотод болох билээ. Уулзалтыг зохион байгуулах газрыг БНАСАУ-ын эрх баригчдын санаачилгаар сонгосон байна. 

Холбоотой мэдээ