“iPhone” гар утасны шинэ таамаг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-19 15:47:54
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Mirror/. АНУ-ын гар утас үйлдвэрлэгч “Apple” компанийн 2018 онд танилцуулах “iPhone” гар утасны дэлгэцийн хэмжээ болон хэв маягийг таамаглаж байсан шинжээч Мин Чи Куо тус компани энэ онд гурван өөр загварын “iPhone” гар утсыг танилцуулах бөгөөд тэдгээрийн нэг нь гурван хос камертай байна гэсэн таамгийг дэвшүүлжээ.


Түүний таамаглаж байгаагаар, “iPhone” гар утасны шинэ загвар өмнө гарсан загваруудтай хэмжээний хувьд ижил байх бөгөөд “LCD” дэлгэцийг ашиглах гэнэ. Учир нь "LCD" дэлгэц нь органик гэрэл ялгаруулах диод буюу “OLED” дэлгэцээс илүү хямд өртөгтэй аж. Мөн царай таних систем болон цэнэг хураагуур илүү боловсронгуй болж сайжрах бөгөөд бүхэлдээ шилэн гадаргуутай байх ажээ.


Харин цэнэглэх болон мэдээлэл дамжуулах залгуурын хувьд “USB-C” төрлийн стандартын оронд "Lightning" холбогчийг ашиглаж магадгүй юм гэж тэрбээр таамаглажээ. Одоогийн байдлаар “USB-C” төрлийн стандартын цэнэглэгч нь гар утсыг "Lightning" холбогчоос илүү хурдан хугацаанд цэнэглэдэг байна.


Холбоотой мэдээ