Урлагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 16:25:11

УДЭТ-ын хамт олон “УДЭТ-ын өдрүүд 2015” аялан тоглолтоо 9 дүгээр сарын 9,10,11-ний өдөр Арвайхээр, Хархорин суманд үргэлжлүүллээ. Тэд Н.Ганхуягийн “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг , Дарио Фогийн “Чөлөөт хос” орчин үеийн жүжиг, С.Жаргалсайханы “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг, К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг зэрэг уран бүтээлийг Өвөрхангайн тайзнаа тоглож, үзэгч олныг баясгасан юм.

Бүхий л насны үзэгчдийн оюуны таашаалыг хүлээсэн эдгээр уран бүтээлээ УДЭТ-ынхан 50 хувийн хөнгөлттэй тоглож, уран бүтээлч, үзэгчдийн уулзалт ярилцлагыг зохион байгуулах, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг зорилтыг тавьсан юм. 
Тус театрынхан Монголын төрөөс баримталж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос уламжлал болгон аймгуудын ЗДТГ, БСГ, театр, чуулгуудтай хамтран амжилттай зохион байгуулж иржээ.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд