УИХ-ын гишүүд сурагчидтай уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг хотноо УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц нар Эрдэнэбулган сумын ЕБС-иудын 11, 12-р ангийн 400 гаруй сурагчидтай уулзлаа.
Энэ уулзалтаар Хамба лам Д.Чойжамц сурагчдад Монгол хүн ямар байх ёстой, "Биеэ даах" гэдэг үгийн утга учир, Монгол хүний дархлаа нь хэл, соёл, ёс заншил байдгаас гадна бие, хэл, сэтгэл гурвын ёсзүй гэж юу байдаг талаар зөвлөгөө өглөө. УИХ-ын гишүүд мэргэжлээ хэрхэн зөв сонгож, хэрхэн ирээдүйн ажилтай орлоготой Монгол хүн болох тухай зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
17 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
17 цаг