НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюу энэ сарын 17-ны ням гарагт болно.
Уг сугалаанд өнгөрсөн
сарын 01-31-ний хооронд
худалдан
авсан баримтыг хамруулах юм. Тиймээс иргэд өнөөдрийн 23 цаг 59 минутаас өмнө өнгөрсөн сард худалдаа хийсэн баримтаа
Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай. Энэ сарын супер азтаны шагналын сан 50 сая төгрөг байх бөгөөд Боловсрол суваг телевиз
орон даяар шууд дамжуулах юм.