Ухаалаг худаг ашиглалтад орлоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-02-12 19:36:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд ундны усны ухаалаг худаг бий болжээ. Тус худгийг НҮБ–ын Хүүхдийн сангаас  автомат  серверийн хамт 18 сая төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд гадна орчинд хяналтын камер байршуулжээ.

Худгийг автомат горимтой болгосноор иргэд цагийн хязгаарлалтгүй хүссэн үедээ ус авах боломж бүрдэн цаашлаад төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарах давуу талтай гэнэ. Түүнчлэн иргэд бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй тусгай картаа цэнэглэн усаа авах боловсон хэрэглээг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой юм. 

Эхний ээлжинд тус сумын нэг худгийг автоматжуулсан ч энэ ондоо багтан аймгийн төвийн бүх худгийг автомат болгоно хэмээн Говь-Алтай аймгийн усны хэрэгцээг хангагч "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ