ГССҮТ цээжний хөндийн гэмтэлд дурангийн мэс засал хийж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-02-12 15:49:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасаг нь цээжний хөндийд дурангийн мэс засал хийж эхэллээ. 

Өмнө нь цээжний хөндийг том зүсэж нээн, өндөр эрсдэлтэй байдлаар мэс засал хийдэг байсан бол, энэхүү арга нь өвчтөнд зовиур багатай, жижиг зүсэж хийдэг тул гэмтсэн эд эрхтэн харьцангуй бага хугацаанд нөхөн төлжих сайн талтай юм. Шинэ технологи ашигласан мэс заслын аргыг гэмтлийн практикт нэвтрүүлснээр, өвчтөний эрүүл мэндийн болон хөдөлмөрийн чадвар алдалтыг богино хугацаанд сэргээдгээрээ хувь хүн болон нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэдгийг эмч нар хэлж байна.

Мэс засал хийсэн багийн бүрэлдэхүүнд Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор М.Гантулга, зөвлөх эмч, клиникийн профессор Ц.Цэнд-очир,  тэргүүлэх зэргийн эмч П.Баярсайхан, ахлах зэргийн эмч Ц.Батбаяр, эмч З.Энхмандах, Х.Батдэлгэрэх нар багтжээ.

Тухайн мэс заслын эмчилгээг нэвтрүүлсэн эмч сувилагч нарын баг нь БНСУ, Тайваньд мэргэжил дээшлүүлсэн юм.


Холбоотой мэдээ