Бат-Өлзий суманд 90-ээс дээш насны 4 ахмад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-01 16:53:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж Бат-Өлзий сумын 90-ээс дээш насны ахмадуудаар орж, амар мэндийг нь эрэхийн сацуу аймгийн Засаг даргын болон хувийн бэлгийг гардууллаа. Тус суманд 90-ээс дээш насны 4 ахмад байдаг аж.

Нэгдүгээр багийн өндөр настан Аюулгүйн Цэрэндулам, Нямын Бямба, 2 дугаар багийн өндөр настан Адьяагийн Лхамгив, 5 дугаар багийн өндөр настан Цэрэндоржийн Нангид нарт эрүүл энх байж, урт удаан насалж, аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахыг ИТХ-ын дарга ерөөсөн юм.

“Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч 100-аас дээш насны өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг илгээдэг бол аймгийн Засаг дарга 90-99 насны ахмадуудад бэлэг гардуулдаг аж.

Холбоотой мэдээ