Их аварга Хакүхо өнжиж, Тамаваши Б.Мөнх-Оргил 12 дахь даваагаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-26 17:07:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 14 дэх өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал баруун өвдөг болон зүүн хөлийн шагайн гэмтлийн улмаас башёг орхисон бол энэ башёд түрүүлэх том боломж гараад байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил, Аойямаг давснаар 12 даваатайгаар тэргүүллээ улам бататгалаа.


Сэкиваке Такакейшёо, Окиноүмиг давж 11 даваа 3 унаатай байна. Харин Ичиножёо А.Ичинноров Оношёод унаснаар 6 даваа, 8 унаатай боллоо. Озэки Гойэдо энэ өдөр өнжөөд байгаа 69 дэх Их аварга Хакүхотай таарсан учраас 8 дахь даваагаа сул авсан бол Озэки Такаясү, Митакэүмиг давж 8 даваа, 6 унаатай болж 50 хувийн амжилтаа хийлээ. Харин Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан 14 дэх өдөр 6 даваа 8 унаатай байна.

Холбоотой мэдээ