Мялзан тусч үхсэн гахай болон сэг зэмийг устгаж дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-21 22:35:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн нутаг “Олны өтөг” гэдэг газар өвөлжиж байгаа иргэн У.Д-ын  хотонд гахайн мялзан өвчин гарсан учраас хорио цээрийн дэглэм тогтоож, үхсэн гахайн сэг зэмийг устгаж дуусчээ.

Тус хотонд 36 үхсэн гахай, өвчлөөд амьд байсан 4 гахайг устгалд оруулж гахайн хашаа хороог буулган голомтыг нь устган мэргэжлийн байгууллагууд ариутгал хийжээ. Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар тогтоосон хорио цээрийн дэглэм 3 дахь өдрөө үргэлжилж байна. Эргүүл хяналтаар илэрсэн зөрчил байхгүй байна. Тус аймгийн  6 суманд байгаа гахай бүхий газруудад тандалт судалгаа хийж байгаа бөгөөд иргэдийг гахайн мах, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авч хүнсэндээ хэрэглэхгүй байхыг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуяг анхааруулж байлаа.

Холбоотой мэдээ