Афганистанд болсон дэлбэрэлтийн улмаас 18 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-21 15:55:32

БЭЭЖИН./Синьхуа/. Афганистаны нийслэл Кабул хотоос баруун өмнөд хэсэгт байрлах Майданшахр хотод болсон дэлбэрэлтийн улмаас 18 хүн амь үрэгдэж, 27 хүн бэртэж гэмтсэн тухай “Синьхуа” агентлаг албан эх сурвалжаас иш татан мэдээлжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, талибуудын тэсрэх төхөөрөгтэй автомашин Афганистаны тусгай албаны баазын дэргэд дэлбэрчээ. Эрх баригчдын мэдэгдсэнээр, халдлага үйлдсэн гурван террористыг устгасан бөгөөд 4 дэх  нь автомашин дахь тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн аж.  


Афганистаны Майданшахр хотод байрлах Зэвсэгт хүчний баазад эрс үзэлт “Талибан” хөдөлгөөний террористууд халдлага үйлдсэн тухай өмнө  нь телевизийн “TOLONews” суваг мэдээлсэн байна.  

Холбоотой мэдээ