Хонины ууц 160 мянга орчим төгрөгийн үнэтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-19 18:31:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Удахгүй болох сар шинийн баярыг угтаж хөдөөгийн малчид хонины мах болон ууцыг Сайншанд хотод тээвэрлэн худалдаалж байна.

Том жижиг, тарга тэвээрэг, жингээс шалтгаалж нэг ууц 160-190 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хонины нэг кг махны бөөний үнэ 5000 төгрөг буй.

Дэлгэрэх сумаас ирсэн малчин Б.Батмөнх "Хоёр хоногийн өмнө Сайншандад ирээд аймгаас зохион байгуулсан "Цагаан сар" үзэсгэлэн худалдаанд оролцож авчирсан арваад ууцаа зарлаа. Гэхдээ хүмүүс хонины ууц гэхээсээ илүү мах сонирхож байна" гэв. Харин ямааны ястай мах 4500, үхрийн мах 9000 орчим төгрөг, адууны мах 6000 мянган төгрөг байна.  


Холбоотой мэдээ