Нохой жилийн Хэнтий аймгийн есөн алдартанг тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-22 11:54:28

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтийн мэдээ агентлагаас санаачлан Оны есөн алдартан-ыг тодруулах арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн оны алдартанд нэр дэвших материалаа Хэнтий аймгийн иргэн, 18 сум, таван тосгон, Төрийн болон ТББ, ААН-үүд бүгд ирүүлэх эрхтэйгээрээ энэ жилийнх тун онцлог аж.
Өмнөх жилүүдэд салбар харгалзахгүй өрсөлдүүлж, есөн алдартанг тодруулдаг байсан бол энэ жил 

1.    “Оны Алдартан” сум, тосгон

2.    “Оны Алдартан” байгууллага, ААН

3.    Оны Алдартан” амжилтын эзэн

4.    “Оны Алдартан” сайн үйлстэн

5.    “Оны Алдартан” баялаг бүтээгч

6.    “Оны Алдартан” улс төрийн албан тушаалтан

7.    “Оны Алдартан” ХАА, Байгаль орчны ажилтан

8.    “Оны “Алдартан” инженер, техникийн ажилтан

9.    “Оны Алдартан” үйлчилгээний ажилтан гэсэн есөн номинаци гарган өрсөлдүүлж байгаагаараа онцлог болж байна. 

·         Нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн жилд ажил үйлсээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулах зорилготой энэхүү арга хэмжээний санал хураалт сонин, сайт, тусгай дугаар, олны танил эрхмүүдийн санал гэсэн дөрвөн төрлийн нийлбэр дүнгээр сар шинийн өмнө тодорно.


·       

 

Холбоотой мэдээ