Чингэлтэй дүүргийн 20 цагдаа орон сууцтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-17 18:01:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдын хүсэлтээр барьсан 20 айлын орон сууцны нээлтийн ёслол өнөөдөр болов.

Ёслолд Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагууд, тус хэлтсийн алба хаагчдын төлөөлөл, гэр бүл үр хүүхдүүд оролцлоо.


Тус барилгын ажлыг Б.Боролзойхүү захиралтай “Ванхүү” ХХК-ий хамт олон чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, цаг хугацаанд нь ашиглалтад оруулсанд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, удирдлагын баг, холбогдох төрийн байгууллагууд талархлаа илэрхийллээ. Алба хаагчид энэхүү орон сууцыг зээлийн таатай нөхцөлөөр, хөнгөлөлттэй үнээр худалдан авах аж.

Холбоотой мэдээ