Нобелийн шагналд шинэ хүний материал явуулах боломжгүй гэж үзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдан, 2019 оны утга зохиолын Нобелийн шагналд шинэ хүний материал явуулах боломжгүй хэмээн үзжээ. Шведийн Нобелийн хорооноос 2019 оны утга зохиолын шагналд нэг зохиолчийн нэр дэвшүүлэх албан бичиг ирүүлснийг МЗЭ-д ШУА өчигдөр шилжүүлсэн байна.
Энэ дагуу МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдан, энэ жил шинэ хүний материал явуулах боломжгүй. Хариу өгөх эцсийн хугацаа нь шахуу буюу энэ сарын 31-ний өдөр учраас ноднин нэр дэвшүүлж материал нь бэлэн байгаа зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан хэмээн МЗЭ-ийн нарийн бичгийн дарга В.Сэлэнгэ хэллээ. Ийнхүү 2019 оны Нобелийн шагналд зохиолч Д.Урианхай дахин нэр дэвшсэн байна. Шведийн Нобелийн хороо 2018 оны Нобелийн шагналыг утга зохиолын төрөлд олголгүй өнжүүлсэн билээ.