Үндсэн хуулийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-14 12:47:03

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хууль батласны 27 жилийн ойн өдрийг Дорноговь аймгийн Айраг сумынхан өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Ойн өдөрт зориулж сумын ИТХ-аас зохион байгуулсан “Эрүүл агаар-2019” мөсний баярт ЗДТГ, EБС, ЭМТ, цэцэрлэг, дэд станц, Чандмань-Илч ХХК, ПТО, гал унтраах 23 дугаар анги, “Сайн-Ус” “Хаан” банк, Нүдэн баг, бүжгийн холбоо, хувийн хэвшлийнхэн, оюутнууд оролцож эрүүл агаарт мөсөн дээр гулгаж, мөсөн шагай болон бусад уралдаан тэмцээнээр өрсөлдөж, хээрийн цай  амтлан, нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна.

Нийт 12 багаас тэргүүн байрыг Гал унтраах 23 дугаар анги, дэд байрт  сумын ЗДТГ, гутгаар байрт ПТО-гийн багууд шалгарч өргөмжлөл, мeдаль, мөнгөн шагналаар шагнуулав.

Холбоотой мэдээ