Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-01-14 08:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 8. Сумъяа гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. 


Барилдлага: Үл зохилдох 

Шүтэн барилдлага: Хурьцахуй 

Суудал: Огторгуй 


Наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.


Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна хэмээжээ.

Холбоотой мэдээ