Маргааш Монгол Улсын шинэ Үндсэн хууль мэндэлсэн түүхт өдөр тохиож байна

ТОЙМ
dusem11@yahoo.com
2019-01-12 12:05:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой баяр маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохионо.


Монголын нийт ард түмний өргөн оролцоотой хэлэлцэж баталсан шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд Ардчилсан Монгол Улс хэмээн үнэлж, харилцах болсон билээ. Тиймээс ч шинэ Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний хамтын оюун санааны бүтээл юм.


Өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур үнэт зүйлс шинэ Үндсэн хуулиар эрх зүйн хувьд баталгаажиж, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээр өнөөгийн Монгол Улсын хөгжлийн өнөөгийн өндөрлөг, өнгө төрх, цаашдын ирээдүйг цогцлоон бүтээж ирсэн юм. 

Холбоотой мэдээ