"Эх орон-Тусгаар тогтнолын эзэд"арга хэмжээ боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-11 15:17:28

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас жил бүр Зэвсэгт хүчин байгуулагдсан ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү уламжлалт арга хэмжээг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа. Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, ЗДТГ-ын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа болон сургуулиудын захирлууд оролцов.  Монгол улсын ирээдүй болсон Чингэлтэй дүүргийн 19 хорооны иргэд залууст ийнхүү Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан юм. Энэ арга хэмжээний үеэр 18 нас хүрсэн сурагчдад Цэргийн үүрэгтний үнэмлэх олгож, “Дөл” цогцолбор тэмцээнд байр эзэлсэн баг, сурагчдад шагнал гардуулав. Мөн  цугларсан олны өмнө цэргийн албан хаагчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт үзүүллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ